top of page

2021 онд Австралийн шилдэг 7 оюутны хотууд Copy

Батсүх Ариунжаргал

Nov 8, 2021

2021 онд Австралид амьдарч, суралцах боломжтой хамгийн шилдэг 7 оюутны хотууд

1. Мельбурн хот
Мельбурн бол Австралийн хоёр дахь хот бөгөөд тус улсын соёл, спортын нийслэл гэгддэг. 4 сая хүн амтай. Түүнчлэн энэ хотод Австралийн хамгийн шилдэг ресторанууд, шөнийн цэнгээний газрууд байрладаг.

2. Сидней хот
Австралийн хамгийн том, хамгийн эртний хот болох Сидней нь байгалийн гайхамшигтай өнгө төрх, баялаг соёлын өв, дэлхийд алдартай архитекторын байгууламжуудаараа алдартай. Сидней бол дэлхийн тавцанд томоохон байр суурь эзэлдэг хот бөгөөд энэ нь хүмүүсийн амжиргааны зардалд ч нилээдгүй нөлөө үзүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ Нью Йорк болон Хонг Конгтой ижил түвшинд байдаг ба дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг юм.

3. Брисбэн хот
Австралийн Квинслэнд мужийн нийслэл бөгөөд хамгийн их хүн амтай 3-н хотын нэг. Брисбэн бол Аделаидын дараа орох амьдрахад хамгийн хямд хоёр дахь томоохон хот юм.

4. Канберра хот
Австралийн улсын нийслэл Канберра хот юм, нутаг дэвсгэрийн хойд төгсгөлд, хамгийн өндөр нуруу болох Австралийн Альпийн хойд хэсэгт байрладаг.

5. Перт хот
Баруун эргийн нийслэл хот Перт нь цаг агаар хэзээ ч хэт хүйтэн байдаггүй бөгөөд зуны улиралд +30ºС-ээс дээш халж, өвлийн улиралд +18ºC орчим хүйтэрдэг. Гайхамшигтай уур амьсгал, далайн эргийн тайван амьдралын хэв маягийг харуулсан тул амьдрах газар хайхдаа заавал бодолцох хэрэгтэй.

6. Аделайд хот
Өмнөд Австралийн нийслэл Аделайд бол тус улсад амьдрах хамгийн сайхан, хамгийн хямд хот юм. Түүнчлэн Аделайд нь Австралид шинээр ирж буй хүмүүсийн амьдрах дуртай газар болж байна.

7. Алтан эрэг хавийн хот
Алтан эрэг бол Австралийн Квинслэнд мужийн эрэг хавийн хот. Мужийн нийслэл Брисбэн хотоос зүүн өмнөд зүгт 66 км (41 миль) зайд оршдог. Алтан эрэг нь Австралийн зургаа дахь том хот. Хамгийн том нийслэл бус хот бөгөөд Квинслэндын хоёр дахь том хот. 680 орчим мянган хүн амтай.

                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page