top of page

2021 оны Австралийн шилдэг 10 их сургуулиуд Copy

Батсүх Ариунжаргал

Nov 8, 2021

Сидней хотын Технологийн Их Сургууль

Энэ жилийн Австралийн шилдэг 9-т багтаж байгаа Сидней хотын Технологийн Их Сургууль нь дэлхийд ранкаараа 133-р байранд жагсаж байна.

1964 онд байгуулагдсан Шинэ Өмнөд Уэльсийн Технологийн Дээд Сургууль нь 1988 оны 1-р сарын 26-наас Сидней хотын Технологийн Их Сургууль болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн. UTS бол Австралийн хамгийн залуу чансаатай өндөртэй сургуулиудын нэг бөгөөд, дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн технологийн тэргүүлэгч их сургууль болох зорилготой.

Сидней хотод UTS нь Haymarket, Broadway and Blackfriars гэсэн 3 oюутны хотхонтой. 2020 онд 46,328 оюутан, үүнээс 13,963 гадаад оюутан элссэн орсон байна. Ойролцоогоор 241 гаруй мянган оюутнууд төгссөн ба төгсөгчдийн ажил эрхлэлт 70.8 хувьтай, төгссөнөөс хойш дөрвөн сарын дараа үндсэн ажилд ордог гэсэн тоо баримт байна. Түүгээр ч зогсохгүй дэлхийн 41 улсын 185 их, дээд сургуульд оюутан солилцоогоор суралцах боломжийг оюутнуудад санал болгодог байна.
Их сургууль нь 8 факультеттэй:
Урлаг, нийгмийн ухаан
UTS Бизнесийн сургууль
Дизайн, архитектур, барилга
Инженер, мэдээллийн технологи
Эрүүл мэнд
Хууль зүй
Шинжлэх ухаан
Салбар хоорондын инноваци

Хичээлийн жил 2-р сар болон 8-р саруудад эхэлдэг. Бакалавр 130, магистр болон төгссөний дараах мэргэжил дээшлүүлэх 210 гаруй хөтөлбөрийг санал болгодог.

                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page