top of page
Search

Эцсийн зогсоол …

Зорилго өвөрлөн нутгаасаа гарсан цаг саяхан мэт санагдана.






Австралид ирээд ахуйгаасаа тасарсан сайхан амьдрал байдгийг харлаа, үзлээ. Хүний наад захын хэрэглээндээ баригдаж амьдардаг байсан үесээ холдож үзлээ. Хамгийн хэцүү санагдах ажлыг хийж үзлээ, хамгийн ихээр гадуурхагдаж үзлээ бас хамгийн ихээр хүндлүүлж үзлээ.


Зүгээр л хүн болж төрснийхөө төлөө хүндлэгдэн хайрлагдаж амьдрах эрх байдгийг энэ улсаас мэдэрлээ. Хэл, соёл, удам угсаа, ажлын местнээс шалтгаалахгүйгээр зүгээр л хүн байгаа нь хүндлэгдэх шалтгаан болно гэдгийг энд ирээд л ойлгож байна. Хэнийг ч гадуурхахгүй, хэнийг ч бишрэн шүтэхгүй зүгээр оршиж болдгийг эд нараас сурлаа.

Хичнээн сайхан соёл иргэнштэй газар байлаа ч Монгол хүн хэзээ ч эх орноосоо нүүр буруулж явж чаддаггүйг одоо өөр дээрээ л мэдэрч сууна. Гадаадад байгаа хүмүүсийн яриаг сонсоод их л гайхдаг байж билээ. Монголоо санаад уйлаад ярьж байгааг нь ойлгоё гээд ч ухаан хүрдэггүй нас надад байсан. Гэтэл өнөөдөр би өөрөө Монгол гэдэг үгийг сонсоод л огшиж байна, нулимс минь урсаж байна.



“Харийн тэнгэрт ясаа тавьдаггүй харцага шувуу” гэх Лхагвасүрэн гуайн шүлгийн мөрт зүрхэнд хүрэх мэт.


Энэ миний амьдралын аялал эхэлсэн цэгтэй бас эцсийн зогсоолтой. Аяллын зорилгоо дуусгаад гэртээ харих цаг ирнэ. Сурсан мэдсэнээ өвөрлөөд сайхан Монгол орноо хөгжүүлэхээр буцна. Аяллын өдөр бүрийг санаж сэрж, сурч хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах л миний хариуцлагатай Монгол иргэний үүрэг юм байна гэдгийг ухаарч сууна.



 
 
 

Comentarios


                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page