*** ГАНЦ Л ЮМ ХЭЛЬЕ ****
- Ariunjargal Batsukh
- Oct 19, 2021
- 2 min read
Updated: Nov 8, 2021
Австралид ирээд олон жил болж байна. Монголчуудтайгаа хамт ажиллаад, хамт амьдраад, өөрийн эргэн тойрондоо англиар ярих боломж үүсгэхгүй, бяцхан вакуум орчинд өөрийгөө хашаад гадагшаа гараад ярих гэхээр хэл ам эвлэхгүй зовлонтой хүн байна уу?

Сургуульдаа явахаар ангиар дүүрэн Монгол оюутнууд, хичээл дээрээ эх хэлээрээ ярьчхаад багш юм асуухаар ок-дчихоод бүүр нэг тал нутагтаа амьдарч байгаа юм шиг орчин үүсгээд, дураараа амьдраад явж болдог буян юмаа.
Ажлын цагаар гараад хэдэн айлаа цэвэрлэчхээд боломжийн сайхан орлоготой хирнээ тэр нь хаанаа ч хүрэхгүй. Аав, ээж, ах дүүстээ олсон хэдээсээ илүүчилж өөрөөсөө харамлан байж тал мөнгөө Монгол руу шилжүүлээд үлдсэн жаахан мөнгөө арай хийн хүргэж. Нэг л их завгүй ажилласан, завгүй амьдарсан хүн л байна уу. Хэл усаа сайжруулъя гэхээр ажиллах хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй.
Хэлээ сайжруулахгүй болохоор амьдрал яг бахь байдгаараа хэдэн жил үргэлжлэхийг чөтгөр бүү мэд.
Гайгүй сургуульд ороод, цаашдаа урт хугацааны виз авъя гэхээр англи хэл шаардлагатай. Гайгүй ажилд ороод, цэвэрхэн орчинд дуртай ажлаа хийе гэхээр англи хэл шаардлагатай. Одоо бүр хүүхдүүдтэйгээ сэтгэл зүрхнээсээ ярьж ойлголцох гэхээр англи хэл шаардлагатай. Интернет, тог, цахилгааны асуудлаа шийдэх гэхээр заавал утсаар өөрийн биеэр ярих ёстой болоод дахиад л нөгөө англи хэл. Яаж зугтаагаад нэмэргүй болсон гэдгээ ойлгож ухаарахгүй бол оройтох гээд байна.
“Зориг гаргаад өглөөний ангид, чанартай хэлний бэлтгэлд ороод өөрийгөө дайчлаад 6 сар хичээгээд сурвал ч өөр болдог шүү.
Англи хэлийг тийм хурдан сурахгүй ч өөрийн сурах арга барилаа олоод, учрыг нь ойлгоод, хужрыг нь тунгаагаад ирэхээр аяндаа хэцүү хүнд санагдахаа больж цаашдаа өөрөө бие даагаад сайжруулаад явах арга ухаанаа олдог юм билээ. Бүтэн нэг жил сурвал бүүр илүү сайжирна. Австралид амьдарч байгаа Монгол хүн танд ганц л юм хэлье, амьдралынхаа төвшинг ахиулъя гэж бодвол англи хэлээ л сайжруул өөр ямар ч арга байхгүй.
“ЧАМАЙГ ЧАМААС ӨӨР ХЭН Ч ӨӨРЧЛӨХГҮЙ. ЧИНИЙ СУРСАН ХЭЛИЙГ ХЭН Ч ЧАМААС БУЛААХГҮЙ ....
Манай агентлагийн зүгээс яг одоо ангиар хичээллэж эхлээд байгаа, хэд хэдэн чанартай хирнээ боломжийн үнэтэй сургуулиудыг санал болгож байна.
Бидэнтэй холбогдоод ярилцаад өөрт тохирох сургуулиа сонгоод суралцаарай. Хэлээ сайжруулахаар нэгэнт шийдсэн бол эхний алхмаа өнөөдөр хийгээрэй.
Сүүлийн үед дагалдан визтэй эхнэр, нөхөр нь 3 сар сурах эрхээ ашиглаад чанартай хэлний бэлтгэлд явж байгаа нэлээн олон Монголчуудаараа бахархаж сууна.
Comments