Монгол хүн
- Ariunjargal Batsukh
- Oct 19, 2021
- 1 min read
Updated: Nov 8, 2021
Алс холын тив улсыг зорин ирж мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, илүү ихийг сурч хөгжихийг хүссэн Монгол хүн танаар бид бахархаж байна.

Нутгаасаа гарч дэлхийн хөгжлийг мэдрэх гэж, үр удмаа дэлхийн дайтай хүн болгох гэж өөрсдийгөө эрсдэлд оруулан байж энэ шийдвэрийг гаргасан. Шийдвэртээ үнэнч байсаар зорьсон газраа ирсэн таны хичээл зүтгэл, тууштай зан чанарын илрэл билээ. Монгол хүн хаана ч явсан хийморьтой явдаг гэдгийн жишээг гадаад тааралдсан нутаг нэгтний нүднээс, алхаа гишгээ, хувцаслалтаар төвөггүй мэдэж болно.
Хаана ч амьдарсан цэвэрхэн тохилог орчныг бүрдүүлж чаддаг МОНГОЛ эмэгтэйчүүдээрээ бахархаж байна. Ямар ч хүнд ажлыг ажралгүй хийж ар гэрийн амьжиргаагаа хангалттай хангадаг хариуцлагатай MОНГОЛ эрчүүд энд байна.
Нэгэн том зорилго бүтэхэд түүний цаана илүү том зорилго, илүү том боломж хүлээж байдгийг бид мартаж болохгүй. Австралид хөдөлмөрлөж байгаа, сурч байгаа Монгол хүн бүр энэ боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, дэлхийн хэмжээнд яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй байна. Өнөөдрөөс эхлээд харийн нутагт урсах хөлс бүхэн чинь үнэ цэнэтэй байг, өнөөдрөөс эхлээд сурч мэдсэн бүхэн чинь алсын ирээдүйн сайхан амьдралын тань суурийг өрж байг.
Австралид яаж хурдан хөлөө олж, яаж ирээдүйн сууриа зөв тавьж болохыг мэргэжлийн хүнээс асуу, боловсролынх нь системийг мэддэг хүнтэй зөвлөлд.
Мэргэжлийн агентлагаас зөвлөгөө ав.
Одооноос эхлээд сурах сургууль, төлөх төлбөр бүхэндээ хариуцлагатай хандаж, зарцуулсан мөнгө бүхнээ ирээдүйд баялаг амьдралыг бүтээх боломжтой мэргэжилд анхаарлаа хандуулахыг уриалж байна.
Comentários