top of page
Search

Миний бодсон шиг байсангүй.

Сиднейд хөл тавихдаа үнэхээр дэврүүн сэтгэлтэй байж билээ.

Шууд л хэлээ сураад, давхар ажиллаад мөнгөө хураагаад, хэдэн жилийн дараа гэртээ харина даа гэж бодохоор 2-3 жилийн төлөвлөгөө маань цээжинд багтаж ядаад бяр амтагдаад.



Үнэхээр би ажилласан, сурсан төлөвлөснийхөө дагуу явсан байж болох хүнд ажлуудыг өглөөнөөс орой болтол хийчхээд, ядарч унах шахан байж хичээлээ хийж зүтгэсэн. 3 жилийн дараа сургуулиа ч төгслөө, за одоо л мөнгөө хураая гэж шийдээд аятайхан ажил олж хийе гэтэл хэл маань миний төгссөн мэргэжлээр ажиллахад ариа л хангалгүй санагдаад ганц 2 анкетаа явуулж үзээд өөрийнхөө урд нь хийж байсан ажилаа үргэлжлүүлсээр л байлаа. Нэг л мэдэхэд 2 жил маань өнгөрөөд нөгөө мөнгөө цуглуулах, Монгол дахь байрныхаа зээлийг дуусгах хүсэл маань салхинд хийссэн байлаа.


Одоо яах вэ? Виз-ний маань хугацаа дуусчихлаа дахиад надад жаахан хугацаа өгөөч гэж хэн нэгнээс гуймаар санагдах.

Би Австралид ирээд 5 жил болсон байна бүхнийг дахиад шинээр эхлэх хэрэгтэй боллоо. Эхнэрээ сургаад дахиад л сургуулийн төлбөр, хүүхдийн төлбөр, дахиад л төлбөрийн дарамт эхэллээ. Хэрвээ энэ бүхнийг буцааж болдог бол би анхныхаа төлөвлөгөөг өөрчилж дор хаяж 5 жилийн төлөвлөгөө гаргах ёстой байж. Миний бодсон төлөвлөсөн маань суурьгүй бөгөөд хэтэрхий хийсвэр байж. Бидэнтэй адилхан Австралид хөл тавьсан өөр орны жишээ нь Непал, Энэтхэгчүүд үүд чинь бүгдээрээ аль хэзээний 5-10 жилийн төлөвлөгөөтэй Австралид хөл тавьдаг юм байна.



Анхнаасаа юунд сурах уу? Тэр нь цаашдын визанд яаж нөлөөлөх үү?


Дараа нь ямар визанд орох талаараа аль хэзээний агентлагтайгаа тохиролцоод зөвлөгөө аваад эхэлдэг юм байна. Харин би яасан 3 жилийн дараа ямар нэгэн сайхан юм болох юм шиг бодож явсаар Бизнесийн удирдалагийн дипломтой хирнээ ажилд орж чадахгүй, дараагийн ПР визандаа хүрч чадахгүй, 5 жилийн дараа дахиад яг л эхэлсэн цэгтээ буцаж ирснээ бодохоор харамсмаар ч юм шиг гэхдээ одоо яаж зөв замаар явахаа мэдэж авсандаа баярламаар ч юм шиг.


Агентлагийнхаа зөвлөгөөг л анхнаасаа дагадаг байж. Урт хугацаандаа чи ямар төлөвлөгөөтэй байна вэ? Гээд асуугаад байхад нь том том юм ярьж энд ажилд орох боломжгүй мэргэжил сонгосондоо одоо амаа барьж байна. Энэ хугацаанд сурсан цаг хугацаагаа, төлсөн төлбөр минь салхинд хийсэж алга болсныг одоо л ойлгож сууна.


Австралийн визны систем миний бодсон шиг амар дардан байсангүй, санхүүгийн минь төвшин миний бодсон шиг өссөнгүй, цаг хугацаа миний бодсон шиг надад сайнаар хандсангүй. Гэхдээ одоо яаая гэхэв дахиад эхнээс нь эхлэхээс харин эхлэх эхлэхдээ 5-10 жилийн төлөвлөгөөгөө гаргана. Надад урт хугацаандаа миний замд хөтлөх агентлагийг би Edu Vision Global -ыг сонгож байна. Эдний оюутнуудын ихэнх нь ПР визэндээ хүрдэг юм байна. Одоо би цаг хугацаа дэмий үрмээргүй байна.

 
 
 

Comentarios


                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page