top of page
Search

Сидней хотын шинэ жилийн чимэглэл

Жил бүр Сидней хотын үзэсгэлэнт гацуур мод Мартин паласын талбай дээр сүндэрлэн босдог билээ.





Өнөөдрийн сонирхолтой булангаар 2020 оны Сидней хотын шинэ жилийн чимэглэлийн талаар бичиж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт цагаахан цастай ногоохон гацуурууд засагдаж ид хүйтний улирал байхад, Сидней хотод халуухан зунаар гацуур модоо засаад шинэ жилээ угтдаг нь өвөрмөц бөгөөд үзэсгэлэнтэй.


Ид халууны улиралд сүндэрлэн босдог Сидней хотын хамгийн том гацуур модны чимэглэлд 110,000 ширхэг гэрэл орсон ба 3.4м урттай 330 ширхэг өнгө өнгөөр гялалздаг од хэлбэртэй тоглоом өлгөсөн байна.

Гацуур мод маань 800 мөчиртэй ба Австралид ургадаг 9 төрлийн цэцгийг төлөөлсөн 15,000 ширхэг цэцгээр чимэглэгдсэн.



Өөр нэгэн гайхалтай сүлд мод бол Хатан хаан Викториа барилгын Swarovski гацуур юм.


Энэ гацуур модыг харахын тулд гудамж ний гэрлэн чимэглэлийг дагаж яваарай.

Мөн бидний мэдэх дэлгүүрийн гудамж Pitt street -ын дэлгүүрүүд гэрлэн чимэглэлээр бүрхэгдсэн байна. Олон мянган гэрэлтсэн гэрлэн бүрхүүл дунд шинэ жилийн бэлгээ цуглуулаарай.


Хотын төвийн гудамжинд нар жаргахад олон мянган одод гэрэлтэх мэт гэрлэн чимэглэл хийсэн ба Woolworths (хүнсний дэлгүүрийг) улаан ногоон өнгөөр гэрэлтүүлсэн байна.


Darling Harbour дээр асар том гацуурын чимэглэл тоглоомон хэлбэртэй зураг авахуулах бөмбөлөг хэлбэртэй хэсэг байршуулсан байна.

Сидней хотод шинэ жил айсуй.

 
 
 

Comments


                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page