ЧАМД БОЛОМЖ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА НӨХДӨӨС ХОЛ БАЙ
- Ariunjargal Batsukh
- Oct 19, 2021
- 2 min read
Австрали явах амар бишээ. Нас чинь ч болохгүй байна, мөнгө чинь ч хангалтгүй байна, мэргэжил чинь ч таарахгүй байна гээд болохгүй бүтэхгүй шалтгаан тоочвол дуусахгүй л юм болно. Энэ бүхнийг чинь тоочоод хэлээд байгаа хүмүүсээс харилцаагаа тасал гэж хэлмээр байна.

Манайхан нэг иймэрхүү үзэлтэй байдгаа болимоор байна. Чиний нөхцөл хэцүү юм байна, энэ чинь ч болохгүй, тэр чинь ч бүтэхгүй гээд ер нь ийм байгаа чинь хохь чинь гэж байгаа юм шиг хүний сэтгэл санаанд сэв суутал боломжгүйг нь хэлэх юмаа.
Бид ээж ааваа сонгож төрдөггүй боломжгүй айлд төрсөн хүүхдийн буруу биш, 3-р зэрэглэлийн орны иргэн бидний буруу биш.
Бүх боломжгүй нөхцөл байдалд гарц гаргалгаа байдаг, хэн ч мөрөөдөх эрхтэй, хэн ч Австрали явж чадна гэж би боддог. Мэдээж эрсдэл үүрнэ, чармайлт гаргана.
Гарц гаргалгааг заавал олж өгч байж уулзалтаа дуусгахыг би эрмэлздэг. Эрсдэлүүдийг нь ойлгуулаад боломжуудыг харуулахад хүний нүд яаж сэргэдэг гээч, яг тэр итгэл найдвараараа явсаар байгаад ирсэн хүмүүс надад зөндөө байна.
Манай дүүгийн виз 2 удаа татгалзал авсан
Манай дүүгийн виз 2 удаа татгалзал авсан, манай хадам ахын виз 1 удаа татгалзал авсан, бас нэг хамаатны маань дүүгийн виз татгалзаад давж заалдсан гээд дандаа болохгүй бүтэхгүй визэн дээр ажилласаар байгаад яавал боломжтой болгодогийг ойлгоод ухаараад зүтгээд л байна. Хамгийн гол нь визэнд орж байгаа хүний итгэл үнэмшил л их чухал юм билээ.
Надад итгэдэг болохоор
Mиний хэлсэн боломж бүхнийг ашиглаад эхнээс нь дуустал виз гартал нэг нэгэндээ итгэж баг болж ажиллах л хамгийн чухал.
Боломжгүй байдлаас боломж үүсгэж байдагтаа би өөрөө ч заримдаа гайхдаг. Манай найзууд ч гайхдаг. Тэгхээр энэ бүхнээс ганц л зүйлийг анзаардаг хамгийн боломжтой байх бүх хувилбарыг оролдож үзээд дуусхад үр дүн заавал эерэг гарсан байдаг. Дээр дурьдсан ах, дүү нар маань энд ирээд 4 жил болж байна. Цагаан сар гээд энд чинь өчнөөн л золголт боллоо за тэр яахав. Саяхан нэг найз эгчтэйгээ ярьж суулаа: эгч нь Австрали явий гэж судлахад болох бүтэх хариу ганц ч агентлаг өгөөгүй харин чамруу ярихад чи л боломжтой гэж хэлсэн /тэгэхэд би агентлагт ажилдаггүй байсан шүү дээ ккк/ чиний өгсөн итгэл найдвараар ирээд олон жил болжээ гээд кофегоо ууж суухыг нь хараад миний хийгээд байгаа зүйл үнэхээр үнэ цэнэтэй юм байна гэдгийг дахин мэдэрлээ.
Гол нь итгэлцэл
Визний хувьд мөнгө болон, цаг хугацаа, сэтгэл санааны өндөр эрсдэл дунд явагддаг процесс учир аль аль талаасаа хариуцлагатай хандаад өөрсдийн хийж чадах хамгийн сайнаараа хийхэд эцсийн үр дүн ямар байх нь үнэхээр тэр хүний хувь тавилан ч гэх үү, аз завшаан ч гэх үү, харж явдаг сахиус нь ч гэх үү шийддэг. Гол нь тэр хүртэл хамтдаа нэг нэгэндээ итгэлтэй зүтгэх л гол дүрэм.
Comments