Австрали улсын талаар сонин хачин
- Ariunjargal Batsukh
- Oct 19, 2021
- 2 min read
1. Баруун Австралид нэгэн гайхалтай Ягаан нуур байдаг ба өнгөний хувьд цайвар ягаан байдлыг хэн ч одоохондоо судалж мэдээгүй байна. Уг нуурын ус нь давслаг өндөртэй учир давсны царцмал дотор ягаан өнгө ялгаруулдаг бичил биетэн амьдардаг байх хэмээн эрдэмтэд таамгалдаг аж.
2. Австралид 10,000 гаруй далайн эрэг байдаг ба өөрөөр хэлбэл та өдөр бүр нэг шинэ далайн эрэг дээр очно гэж үзвэл танд 27 жил шаардагдана. Ихэнх хотууд нь далайн эргээ даган байршсан байдаг ба Сидней хотод жишээ нь 100 гаран далайн эрэг байдаг байна.
3. 1838 онд Австралид далайн эрэг дээр сэлэхийг хууль бус гэж үздэг байж. Гэсэн хэдий ч сэлэх дуртай хүмүүс шөнө нууцаар далайд сэлдэг байж. Далайд сэлэхийг зөвшөөрүүлэхийн төлөө тэмцсэн Уильям Гочер өөрийн үйлдлийнхээ төлөө шоронд орсон байна. Эцэст нь 1902 онд далайн эрэг дээр сэлж, биеэ наранд шарж болох хууль хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Өнөөдрийн байдлаар хүмүүс их цуглардаг далайн эрэг дээр аврах анги тогтмол ажиллаж байна. Хэрвээ усанд сэлж байгаад живэх аюул учирвал гараа өргөж тусламж хүснэ, гараа өргөхийг харсан дариудаа аврагч нар ирж хөвөгч шидэж аврах үйл ажиллагаа явуулдаг.

4. “Селфи” буюу өөрийнхөө зургийг өөрөө авдаг үзэгдлийг анх Австрали оюутан нээсэн байна. Селфи нь дэлхийгээр тархсан ба хүн бүхний хэрэглэж болдог үзэгдэл болсон нь Австраличууд өөрсдөө их бахархдаг аж.
5. Мелбурень хот нь 6 дахь жилдээ дэлхийн хамгийн амьдрахад таатай хотоор шалгарсан байна. Уг хот нь дэд бүтэц, тогтвортой байдал, эрүүл мэнд, соёл, хүрээлэн буй орчин, боловсролоороо өндөр оноо авдаг байна.
Уг хотод байгалийн өвөрмөц тогтоц бүхий “12 Apostles” гэж нэрлэдэг далай дотор байрлах хадан цохио байдаг нь жуулчдын сонирхлыг их татдаг аж.
6. Манай гаригийн хамгийн том шүрэн арал Австралийн зүүн хойд хэсэгт байрладаг ба энэ нь 900 гаруй арлыг хамарсан 2900км үргэлжилдэг байна. Энэ нь сансраас харагдах хэмжээний өргөн уудам талбайг эзэлдэг аж. Уг шүрэн арлыг үзэхийн тулд олон сая жуулчид жил бүр ирдэг байна.
Comments