top of page
Search

Бидний мэдэх цэцэрлэгийн багш

Монголд 2013 онд хүүгээ цэцэрлэгт өгдөг байхад, нэг ангид 28 хүүхэдтэй.




Өвөл цонхоо онгойлгож болохгүй агааргүй орчинд, 2 багш нь хүүхдүүдийнхээ дуунаас давж дуугарах гэж чанга чанга дуугаран тэр нь зарим хүүхдүүдэд айдас мэдрүүлж, зарим хүүхдүүд улам чанга үймүүлэх боломж олгож бужигнасан олон хүүхдүүд дунд хүү минь уйлаад л ордог байж билээ.


Багш нь сайхан зантай, сайн эмэгтэй байсан хэдий ч ажлын ачаалал, амьдралын ачаалалдаа дэндүү дарагдсан ядарсан царайтай харагдана.

Багш нарын цалин бага болохоор амьдралд нь хангалттай хүрэхгүй байгаа нь ойлгомжтой. Тэр дүр зургийг харснаас хойш цэцэрлэгийн багш нар ямар их ачаалалтай, стресстэй, ажлын хүнд нөхцөлд ажилладгийг гадарладаг болсондоо. Австралид ирээд сургуульд сурахаар агентлагтайгаа зөвлөлдөхөд цэцэрлэгийн багшаар сурвал ирээдүйд чамд ашигтай байдаг шүү гээд зөвлөөд байхад нь, за наад чинь л биш шүү би бизнесийн хүн бизнесийн чиглэлээр л суръя гэж зөрж билээ.


Яагаад гэвэл цэцэрлэгийн багш ямар их ачаалалтай ажилладгийг би мэднэ гэж мэдэмхийрсэн миний бодол.


Гэтэл Австралид эсрэгээрээ илүү өндөр цалинтай, илүү чухал мэргэжил гэж үздэг юм билээ. Ажлын олдоц ч их, дадлага хийх боломж ч өндөр. Багш нарын ачаалал, хүүхдэд хүрч ажиллах бүхий л нөхцөлөөр хангагддаг. Бүх нөхцөлийг хуулиар зохицуулсан 0-2 насны 4 хүүхэд тутам нэг багш, 2-3 настай 5 хүүхэд тутам нэг багш, 3-6 настай болоод арай том болсон 10 хүүхдэд тутамд нэг багш байх ёстой.



Энэ тооноос илүү хэтрүүлж авахгүй, цэцэрлэгийн багтаамжийг нэг хүүхдэд оногдох м2 -аар тооцоод нийт хүүхдийнхээ багтаамжийг тодорхойлдог. Нэг хүүхэд тоглох талбайг нарийн тооцоолж гаргадаг байна. Дээр нь багшийг сургахдаа бүх зүйлийг стандартын дагуу хийхийг зорьдог байна. Багшийн сургалтын зарим бие даалт нь хүүхдийн дуу, бүжгээр шалгалт өгөх жишээтэй.


Мөн дээр нь багш бэлдэх сургуулийн төлбөр нь харьцангуй хямд боломжийн байна. Австралид ирж байгаа гадаадын оюутнууд цэцэрлэгийн багшаар суралцаж, мэргэжлээрээ ажиллаж, урт хугацааны визээ маш олноороо авч байна. Монгол оюутнуудаа энэ замд оруулчих санаатай л бид хэд нь энд ажиллаад байна.

Хамгийн гол шалгуур нь англи хэлний оноо байдаг ба бид Монголчууддаа зориулаад багаас нь Сертификат-3 аас эхлээд сурах боломжтой коллежуудыг санал болгож байна. Сертификат болон Дипломын сургалтаа 2 жил сурч дуусгаад ажиллах эрхтэй виз мэдүүлэх боломжтой. Ажиллах эрхтэй визний хугацаандаа ажлын туршлагаа хуримтлуулж амжсан тохиолдолд дараагийн урт хугацааны визэндээ орох боломжтой болдог. Гэх мэтчилэн шат дараалалтай явж байхад 3-4 жилийн дараа бидний хүсээд байгаа урт хугацааны визэнд хүрэх боломж байна.


Бидний өмнө нь сонсож, харсан туршлага, мэдсэн мэдлэг маань бидэнд сөргөөр нөлөөлөх боломжтой гэдгийг эндээс харж болно. Бидний мэдэмхийрэл биднийг буруу замруу хөтлөх нь энүүхэнд. Тиймээс ямар ч үед өөрийн мэддэг болон, мэдэхгүй зүйлээ ялгаж салгаж, мэдэхгүй зүйлээ мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авч чаддаг байхыг уриалж байна. Австралид өнгөрүүлэх амьдралаа илүү бүтээмжтэй, өөрийн амьдралдаа хөрөнгө оруулалт болгон хувиргахыг хүсэж буй хэн бүхэнд манай агентлагийн үүд хаалга үргэлж нээлттэй байна.


За ингээд Child care & Early Childhood education, Ясли, Цэцэрлэгийн багшаар суралцаж ажиллахыг хүсэж байвал манай агентлагтай холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 
 
 

Comments


                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page