top of page
Search

Дахин нэг эргэцүүлэхүй…

Updated: Nov 8, 2021

Австралид урт хугацааны төлөвлөгөөтэй, зорилгоо зөв тодорхойлж амьдаръя гэсэн уриаг бидний зүгээс үйлчлүүлэгч нартаа санал болгодог заншилтай билээ.



Ямар мэргэжил сонгоод, ямар чиглэлээр явбал ирээдүйд танд хэрэгтэй, мэргэжлээрээ ажиллах боломжтой, урт хугацааны визтэй болох талаар бүхий л мэдээллийг та нартаа хүргэхийг хичээж байна.

Австралид амьдарч байгаа Монголчууд бид сургалтын төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр, байрны түрээс цаашлаад визний хугацаа гээд санаа зовох зүйл мундахгүй байна.


Ямар ч сургалтын төлбөр байхгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад, хангалттай цалин аваад зүгээр л тайван амьдарч яагаад болохгүй гэж.

Санаа зовоосон асуудлуудаа ардаа хийчхээд амралтаараа сайхан аялж зугаалаад Ози стилээр амьдармаар л байна шдээ. Өөрийн гэсэн тохилог байрандаа зөвхөн гэр бүлээрээ амьдраад, хүүхдүүдтэйгээ дураараа шуугилдаад амьдрахыг хэн хүнгүй л хүсэж байна.


Байр лизэндэе гэхээр тогтвортой орлого байхгүй, визний ангилал болохгүй. Байрны түрээсэнд маш их мөнгийг төлж байна. Сургуульд сурахаа больчих гэхээр виз татгалзаад хар даруулчих гээд. Дуртай ажилдаа ороод ажиллачих гэхээр ажиллах цагийн хязгаартай болохоор ажил олгогч дурамжхан. Тэгээд л ажлын хүндийг барьж авч ажиллаад овоо хөөрхөн цалин авлаа гэхэд албан ёсны тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж чадахгүй. Богинохон өнгөрөх хэдий ч Австрали дахь бидний амьдралын бодит байдал иймэрхүү л байна.


Бүх зүйл бидний визний ангиллаас хамаарч байна.


Хэрвээ урт цагаар ажиллах боломжтой визтэй бол, хэрвээ сурахгүйгээр энд амьдарч болдог бол, хэрвээ хүүхдээ үнэгүй сургуульд явуулдаг бол ямар их ачаалал хөнгөрөх бол? Ямар их эрх чөлөөг мэдрэх бол. Хүссэн үедээ Монгол яваад, хүссэн үедээ аав, ээжийгээ урьж авч ирээд, дуртай үедээ гадагшаа аялаад визний ангилалд харьяалагдахгүй амьдрах боломж бидэнд байгаа. Гэхдээ яаж....?


Байгаа газраа амьдарсан шиг амьдраад, сурсан шиг сураад Монголдоо хариад хийх ажил бидэнд их байна. Богинохон хирнээ эндэх амьдралаа яаж чанартай байлгах вэ гэдэг дээр бодох цаг ирсэн байна.

Таны өөрийн хүсэл сонирхол юу байна? Ямар мэргэжил сонирхож байна? Цаашдаа ямар туршлага судлах гэж байгаагаа бидэнтэй хуваалцаарай. Бидний зүгээс таны цагийг, мөнгийг алдахгүй сонголт хийхэд чинь тусалъя.



 
 
 

Comments


                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page