top of page
Search

Дэлхийн алдартай Харбор гүүр

Updated: Nov 8, 2021

Дэлхийн алдартай Харбор бриджийн талаар сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Өмнөд болон хойд Сиднейг холбосон энэ гүүрийг 1932 онд барьж дууссан байна. Австраличууд уг гүүрээрээ маш их бахархдаг ба гүүрний нэрийг “Хувцасны өлгүүр” хэмээн өхөөрдөн ярилцдаг.



Бүтээн байгуулалтын ажил 1923 оны 7 сард эхэлсэн бөгөөд 1400 ажилчинтай 8 жилийн хугацаанд баригдаж дуусжээ. Уг бүтээн байгуулалтад 6 сая ширхэг тав төмөр, 53,000 тонн ган төмөр, 272,000 л будаг оржээ.

Гүүрийг будахад л маш их цаг хугацаа орсон ба энэ тухайн үед ажиллаж байсан ажилчдад нь эцэс төгсгөлгүй ажил мэт санагдсан аж. Тиймээс тэнд тусгайлан будгийг хэмжиж өгөөд, будаг нь дуусахад дараагийн багийн ажиллаж эхлэх ээлж гэж үздэг байж.


Австралийг бидэнд танилцуулж өгсөн Матар хочит Данди буюу жүжигчин Пол Хоган од болохоосоо өмнө уг гүүрний будагчнаар ажиллаж байжээ.

Баяр ёслолын үед хамгийн анхаарал татахуйц үйл явдлууд уг гүүрэн дээр өрнөдөг. Жишээ нь: Шинэ жилээр энэ гүүрэн дээрээс мянга мянган салютыг тэнгэрт бууддаг нь дэлхийн алдартай “Fire work” гэж нэрлэгддэг. Зөвхөн энэ 10 минутын салютын буудлагыг харах гэж 12 сарын 31 орой нэг сая орчим хүн Сидней хотын гүүр харагдах боломжтой эрэгт цуглардаг байна. Энэ үзүүлбэрийг үзэхийн тулд хамгийн багадаа 10 цаг хүлээх шаардлагатай болдог. Үзэх байрлалаа хадгалахын тулд өглөөнөөс шөнийн 12 цаг хүртэл гэр бүлээрээ, найз нөхдөөрөө гудамжинд өнгөрүүлдэг.


Мөн сэрүүний улиралд гэрлийн шоу болдог нь уг гүүрийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулна.


Уг гүүрэн дээр Австралийн хамгийн том төрийн туг хийсэж байдаг. Энэ нь 14.6м урттай, 7.3м өргөнтэй бөгөөд дэлхий дээрх хамгийн том далбаа юм.

Анх гүүрийг ашиглалтад ороход тухайн үеийн 6 цент гүүрэн дээгүүр гарсан машин бүр төлдөг байсан ба өнөөдрийн байдлаар гүүр ашиглалтын төлбөр 4$ болсон байна. Мөн түгжрэл болон, замын хөдөлгөөнийг хурдасгах автомат цахим машин ажиллуулж байгаа нь “Toll” гэж нэрлэдэг. Toll нь машин давхиад өнгөрөхөд автоматаар уг машины эзний данснаас мөнгө татаж авдаг систем юм.

Харбор гүүрний 2 төгсгөлд байрлах 4 том боржин чулуун тулгуур нь гүүрний тулгуур болдоггүй, зөвхөн бэлэг тэмдгийн үүрэгтэй аж.




Уг гүүр нь 8 эгнээ замтай, 2 төмөр замтай, зүүн талаар явган зорчигч явах хэсэгтэй, баруун талаар дугуйтай зорчигч явах замтай. Энэ нь уг гүүр ямар их даацтай, ямар гайхалтай зохион байгуулалтай зорчих маршрутыг шийдсэн нь харагдаж байна.

2010 онд өдөрт 204 галт тэрэг, 16,435 авто машин, 1,650 ундаг дугуйтай зорчигчид зорчин өнгөрдөг байсан байна.

Харбор бридж дээр хийж болох хамгийн сайхан зүйл бол гүүрэн дээр авирч гүүрний хамгийн өндөр цэгт очих юм. Уг үйлчилгээ 1998 онд нээгдсэн бөгөөд одоогоор 3 сая хүн авирч үзсэн нь тэдний амьдралд Сиднейг хэзээ ч мартхааргүй дурсамж үлдээсэн байна.

Маш олон алдартнууд гүүрэн дээр авирч үзсэн ба тэдгээрээс нэрлэвэл: Jamie Oliver, Kylie Minogue, Robert de Niro, Prince Harry, мөн Tottenham Hotspur хөл бөмбөгийн багийнхан.

Уг гүүрэн дээр авирах үйлчилгээний үнэ том хүн 198$-248$, хүүхэд (8-15 насны) 99$-126$ байна.



 
 
 

Comentarios


                                                                                                                                                                                        Таньд баярлалаа

Contact

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page